Засаг дарга нартай батламж гэрээ байгуулав
Бичсэн Enhbaatar 2008 оны 11-р сарын 18, Мягмар гариг, 23:24
Орон нутгийн сонгууль дуусаж аймаг, сумд шинэ хурлаа байгуулж, Засаг дарга, хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгоод байгаа. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Сумдын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас нэр дэвшиж ирсэн сумын Засаг дарга нарыг аймгийн Засаг дарга батламжиллаа. Энэ удаад 17 сумын Засаг даргыг ажилд нь томилох захирамж гаргаж, батламж гэрээ байгуулав.
Үүнд Аргалант сумын Засаг дарга Дашдоржийн Баяр, Архуст сумын Засаг дарга Гунгаадашийн Шагшаа, Бүрэн сумын Засаг дарга Раднаагийн Очирбат, Дэлгэрхаан сумын Засаг дарга Дугарын Дашдондог, Лүн сумын Засаг дарга Пүрэвсүрэнгий Нямдаваа, Сэргэлэн сумын Засаг дарга Цэдэвийн Мэндсайхан, Эрдэнэ сумын Засаг дарга Баасанжавын Жамбалдорж, Эрдэнэсант сумын




















